3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн Малдивд зохион байгуулагдлаа. Манай улсаас 'Архангай АДМ Тайхар', эмэгтэй 'Улаанбаатар Амозонс' багууд тэмцээнд оролцлоо. Азийн шилдэг эрэгтэй 16, эмэгтэй 12 клуб оролцсон тэмцээнээс 'Улаанбаатар Амозонс' эмэгтэй шигшээ дэд аварга, эрэгтэй 'Архангай АДМ Тайхар' аварга болов.
Мөн 'УЛААНБААТАР ММС ЭНЕРЖИ' баг Manila Дэлхийн Гранпри тэмцээнд гуравдугаар байрт орж Монголын 3х3 шигшээ багийн тамирчид алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтай болов.
Манай тамирчдын дараагийн тэмцээн ФИБА 3х3 Мэргэжлийн гранпри бөгөөд тус тэмцээн энэ сарын 13-14-нд манай эх оронд 4 дэх удаагаа “ММС SUKHBAATAR CHALLENGER” нэртэйгээр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм.
Б.Жаргал