Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхсайхан нь Мал аж ахуйн хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг энэ сарын 27-нд зодсон хэрэг гарчээ.
Тодруулбал, Т.Батсүхийг ажлаа өг хэмээн гэрт нь очиж зодсон тухай мэдээлэл гараад байна. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь түүний оюутан ангийн хүүхэд юм байна. Тэрбээр орных нь хүнийг томилохын тулд БСШУС-ын сайдын туслах болон Засаг даргын нөлөөтэйгөөр эрх мэдлээ ашигласан талаар Т.Батсүх хэлсэн юм. Учир нь тус байгууллагын үе үеийн мал аж ахуйн хүрээлэнгийн захирлууд тухайн албан тушаалдаа мэргэжлийн бус өөр зорилгоор очиж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг байсныг тогтоосон бололтой. Энэхүү уламжлалыг эсэргүүцсэн учраас албан тушаалаас нь хүчээр буулгасан гэдгийг Т.Батсүх онцолсон юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (8)