НМХГ-ын 70128012 дугаарын утсанд иргэний гаргасан Чингэлтэй дүүрг-ийн VII дугаар хороонд байрлах “Хуяг оргил” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс боорцог авахад хөгцөрсөн, муудсан байсан. Шалгаж өгнө үү? гэх гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулжээ.
Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалаагүй зөрчлийг илрүүлж, хөгцөрч, муудсан бүтээгдэхүүнийг газар дээр нь устгуулсан байна. Ман илэрсэн зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэжээ.