Засгийн газрын хуралдаанаар Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвийн 3090.16 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас хасах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр сумын төвийн иргэд өөрсдийн амьдарч буй газраа хуулийн дагуу өмчилж, эзэмших эрхтэй болох юм.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30, урт нэртэй хуулийн бүсэд хамаарах газар нутгийн 50 хувийг улсын тусгай хамгаалалтад авах бодлогын хүрээнд ажиллаж байгаа бөгөөд одоогоор нийт нутгийн 19 хувийг тусгай хамгаалалтад авсан байна.
Г.Алимаа