БНСУ-ын нийслэл Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн спортын "KOREA OPEN CHEERLEADING CHAMPIONSHIP-2019" олон улсын тэмцээн болж, монгол охид өндөр амжилт гаргалаа.
Тэмцээний Freestyle Pom төрөлд манай улсын баг тэргүүн байр эзэлсэн байна. Дасгалжуулагч С.Маргад, Д.Заяа нарын удирдлага дор А.Маргад, Ж.Мөнхцацрал, Х.Тамир, А.Ариунболор, Б.Ундал, А.Анужин, В.Лиза, У.Хулан, Т.Ханнаси, М.Энхсаруул, Э.Хонгорзул, Э.Намуун, Х.Ундрам, Б.Дөлгөөн, Д.Энхлэн, Г.Дуламханд, Б.Ачитмаа, Б.Төгсцэцэг нар оролцжээ.