Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш буюу энэ сарын 10-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховд, Баянхонгор, Дундговийн хойд, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Тиймээс ард иргэдийг сэрэмж болгоомжтой байж, хол замд гарах иргэдийг техник болон хувийн бэлтгэлээ бүрэн хангах, шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)