Сэлэнгэ аймаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой албан ёсоор эгч дүү хот, аймаг болохоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Хөх хотын дарга Фэн Юүжэн нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
ӨМӨЗО-ны Хөх хот нь 2009 оноос хойш гадаад харилцаагаа хөгжүүлэхээр Монгол Улсын олон аймаг, хот сууринтай хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсрол, бизнес зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлжээ.
Тус хотын дарга Фэн Юүжэний хэлснээр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн тэгш ой тохиож буй энэ онд Өвөрмонголын засаг захиргааны төв хот Сэлэнгэ аймагтай эгч дүүгийн харилцаатай болж буй нь түүхэн онцгой явдал юм. Талууд цаашид олон салбарт, тэр дундаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ хэмээн тэрбээр мөн онцолсон байна.
CCTV.COM
Сэтгэгдэл (6)