Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс дүүргийн Хүүхдийн холбоотой хамтран “Нөхөрсөг гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн өөрөө удирдах зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлж, бие бялдрыг хөгжүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулсан байна.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын нийт 15 сургуулийн 128 хүүхэд оролцож аваргаа шалгаруулсан юм. Тухайлбал тэмцээний тэргүүн байранд 120 дугаар сургууль шалгарч шилжин явах цомын эзэн болсон бол, Шавь цогцолбор сургууль удаалсан байна. Харин гутгаар байранд 48 дугаар сургуулийн баг тамирчид оржээ. Түүнчлэн тэмцээний Шилдэг эрэгтэй тоглогчийн шагналыг 53 дугаар сургуулийн О.Тэмүүлэн авсан бол Шилдэг эмэгтэй тамирчнаар 120 дугаар сургуулийн Э.Номинжин шалгарсан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.