Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагтай багийн Цагаан нуга гэдэг газарт энэ сарын 24-ний өдөр буюу өчигдөр 3.79 магнитумын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн тухай мэдээллийг Одон орон, гейфизийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг дарга Н.Цэдэнбамбаас тодруулахад тухайн бүс нутагт айл нутагладаггүй бөгөөд ойр орчим дахь иргэдэд газар хөдлөлтийн чичэрхийлэл мэдрээгүй гэлээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Цагаан нуга нь сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т байрладаг юм байна.
Г.Алимаа