Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл удахгүй хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангаж дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг “Төв цэвэрлэх байгууламж" дээр ажиллалаа.
Ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнөх бэлтгэл ажил болох орц гарц гаргах, газар чөлөөлөх, төмөр замын гарам гаргах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Бүтээн байгуулалтын ажил ирэх гуравдугаар сарын 1-ээс эхлэх бөгөөд 36 сарын хугацаанд барихаар тусгагджээ.
Одоогоор Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хоногт 160.000 метр/куб бохир ус хүлээн авч байгаа бол шинэ цэвэрлэх байгууламж нь хоногт 250.000 метр/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай юм байна.
Сэтгэгдэл (1)