Засгийн газраас ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх шийдвэр гаргаж, аймгуудын Засаг дарга нарт анхааруулсан. Тэгвэл Дорноговь аймгийн зарим сумдын уяачид нууц сунгаа хийж, мөн хийх гэж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тиймээс аймгийн удирдлагууд Засгийн газрын шийдвэрийг дагаж ажиллах шаардлагатай байгааг хүний эрхийн байгууллагуудаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (3)