Монгол үндэсний бөхийн холбооны маргаан дагуулсан асуудал энэ лхагва гарагт шийдэгдэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу ажлын хэсэг хуралдаж, “Их Эе”-ийг ирэх хоёрдугаар сарын 20-нд хуралдуулахаар болсон юм.
Тэгвэл цагдаагийн хамгаалалтанд авч, бөхийн барилдаан зохион байгуулалгүй удсан Монгол бөхийн өргөөг өнөөдөр үүдээ нээлээ. Нээлтийг Х.Баянмөнх аварга нээж, эе эвийг хичээж, монгол бөхийн ёс жудгыг хамгаалахыг захисан байна. Энэ талаар Монголын Үндэсний бөхийн холбооны Нарийн бичгийн дарга, бөх тайлбарлагч Б.Цогтбаатараас тодруулахад Бөхийн өргөө нээгдсэн. Энэ бүтэн сайн өдөр бөхийн барилдаан зохион байгуулахаар ажиллаж байна. Ер нь цаашдаа уламжлал болсон бөхийн барилдаанууд зохиогдох болно” гэлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (10)