Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал өчигдөр “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болов. Хуралд 670 төлөөлөгч оролцоход холбооны тэргүүнээр Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Цогтийн Батсайханыг сонгожээ. "Айзам" хамтлагийн дуучин, "Симба" группын захирал гэж хэлбэл хүмүүс андахгүй. Мөн энэ үеэр жил бүрийн баяр наадмаар маргаан болдог хурдан морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр тогтсон нь олны талархлыг хүлээв. Түүнчлээ төвийн бүсийн хаврын “Дүнжингарав” уралдааныг ирэх сарын 14-нд зохион байгуулахаар тогтлоо.
Уг холбооны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ дараагийн тэргүүнээр УИХ-ын дарга М.Энхболд сонгогдож байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)