Цагдаагийн алба хаагчдын “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын II ээлжийн 180 айлын орон сууц ашиглалтад орлоо.
Алба хаагчдад шинэхэн байрны түлхүүрийг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав нар гардуулан өгсөн юм.
Мөн энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Эргүүл хамгаалалтын газрын Шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн алба хаагч, дөрвөн хүүхдийн аав асан цагдаагийн ахлагч С.Мягмарсэнгээгийн гэргий, үр хүүхдүүдэд ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн, "ЦЭЭБ" ХХК-ий дэмжлэгтэйгээр хоёр өрөө байр бэлэглэлээ.
Тус барилгын ажлын хэсгийг ЦЕГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар ахалж, гүйцэтгэгчээр цагдаагийн алба хаагчдын "Цагдаа хотхон 1, 2", “Цагдаа хотхон-Амгалан” цогцолборын I ээлжийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан "ЦЭЭБ" ХХК ажилласан байна.
Эх сурвалж:ЦЕГ
Сэтгэгдэл (2)