Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Эрээн хот, Бээжин рүү зорьчих иргэд олширчээ. Үүнийг дагаад галт тэрэгний хуурамч тасалбарыг шаглах үйлдэл ихээр гарах болсон байна. Шагын буюу иргэний гар дээрээс худалдаж авсан тасалбар нь галт тэргэнд хүчин төгөлдөр үйлчлэхгүй юм байна. Тиймээс галт тэрэгээр зорчих тасалбар авахдаа тухайн иргэн заавал өөрийн иргэний үнэмлэхээр авсан байх шаардлагатай бөгөөд эргээд зорчихдоо мөн л иргэний үнэмлэхээ шалгуулах ёстой юм байна. Иргэд уг журмыг төдийлөн сайн мэддэггүйгээсээ болж тасалбар шаглаж буй иргэдээс худалдан авч, товлосон цагтаа явж чадахгүй хохирдог байна.
Иймд Тээврийн цагдаагийн албаны Төмөр дахь цагдаагийн хэлтэс урьдчилан сэргийлэх үүднээс “Цагаан сар-2019” арга хэмжээг зохион байгуулж, эргүүлийн цагдааг 24 цагаар ажиллуулснаар дээрх үйлдлийг бууруулж чадсан байна. Тиймээс галт тэргээр үйлчлүүлэх иргэдийг эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжтэй байх, галт тэргэнд бууж, суух үедээ ачаа тээшээ мартахгүй байх, шөнө оройн цагаар галт тэргэнд унтаж амрахдаа өөрийн эд зүйлээ ил задгай орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)