Төрийн шагналт, ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч, найруулч Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд найруулагч Э.Оюун, С.Нинжбадгар нарын хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын тайзнаа тоглогдсон юм.
Тэгвэл өчигдөр тус ойд зориулсан “Амьдрал уран бүтээл” үзэсгэлэн Монголын театрын музейд болсноос гадна “Э.Оюун 100 жил” хүндэтгэлийн арга хэмжээ, мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн тоглолт УДЭТ-ын тайзнаа үргэлжилжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)