Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт дэлхийд чансаагаараа 14-т бичигдэж байна.
МУГТ Н.Төгсцогт, мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой болоод буй. Түүний тулааны товыг албан ёсоор зарлажээ.
Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах болсон байна.
Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна.
Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн Брксын 10 тулаанаа 10-ууланг нь хүнд цохилтоор дуусгаад буй билээ.
Л.Сайнаа