Энэ амралтын өдөр Лас Вегас хотноо зохиогдох UFC 232 тэмцээний гол тулаанд хагас хүнд жингийн аваргын цолын төлөө тулалдах Жон Жонсын биеэс өмнө нь 2017 онд илэрч байсан Turinabol хэмээх бодис нэн бага хэмжээгээр дахин илэрчээ. Үүний улмаас Жонс Лас Вегаст тулалдах эрхгүй болж тэмцээн Лас Вегаст биш Калифорниа мужид шилжин зохиогдхоор боллоо. Түүний Колифорниад тулалдах эрх хүчинтэй гэнэ. Энэ талаар Америкийн нэгдсэн улсын сэргээшийн эсрэг агентлагийн тэргүүн Жефф Новицки “Жонс манай дүрмийг зөрчөөгүй. Сая илэрсэн бодис нь 2017 онд илэрсэн бодисны үлдэгдэл ба түүний биеэс бүрэн гарч амжаагүй маш бага хэсэг нь байх” хэмээжээ. Жонс ирэх оны нэгдүгээр сард сэргээшийн асуудлаар хуралд дуудагдаж шийдвэрлүүлэхээр болжээ.
Л.Сайнаа