Дэлхийн ой тогтоолтын аварга шалгаруулах 27 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгт боллоо.
Тус тэмцээнд Монголын Оюун Ухааны Академи, Ажнай Корпорацийн тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам "Хоёртын тоолол" төрөлд 5597 цифр цээжлэн дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоожээ. Ийнхүү тэрбээр 2018 оны Геннисийн номонд бичигдэх юм байна.
Тэмцээнд 21 орны 260 гаруй тамирчин, 10 төрлөөр өрсөлджээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)