Леброн Жэймс өнөө цагийн NBA-ын шилдэг тамирчин билээ. Түүнийг сагсан бөмбөгийн талбайд "Хаан Жеймс" хэмээн хочилдог. Леброн Жэймсийн талаарх сонирхолтой статистик үзүүлэлтээс хүргэе.
- Лэброн Жэймс 388 оноо авахад бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтанд Майкл Жорданг (32292) ардаа орхиж, дөрөвдүгээр байранд бичигдэж эхлэх юм байна.
- Тэрбээр самбараас 341 удаа авахад замналынхаа 9000 дахь самбараас бөмбөг авалтандаа хүрнэ.
- Лэброн Жэймс 51 удаа самбараас авахад бүх цаг үеийн самбараас бөмбөг авалтын жагсаалтанд Лэрой Эллисийг (8709 удаа) гүйцэж 55 дугаар байранд бичигдэж эхэлнэ.
- Мөн оновчтой дамжуулалтыг 575 удаа гүйцэтгэхэд замналынхаа 9000 дахь оновчтой дамжуулалтанд хүрнэ.
- Оновчтой дамжуулалтыг 100 удаа гүйцэтгээд бүх цаг үеийн оновчтой дамжуулалтын жагсаалтанд Андре Миллерийг (8524) гүйцэж 10 дугаар байранд бичигдэж эхэлнэ.
- Түүнчлэн 402 амжилттай довтолгоогоо гүйцэтгэхэд замналынхаа 12000 дахь амжилттай гүйцэтгэсэн довтолгоондоо хүрэх юм.
- Лэброн Жэймс 102 удаа довтолгоогоо амжилттай гүйцэтгээд амжилттай гүйцэтгэсэн довтолгооны тоогоор бүх цаг үеийн жагсаалтанд Коби Брайнтыг (11719) гүйцэж 5 дугаар байранд бичигдэж эхэлнэ.
- Лэброн Жэймс холын зайн шидэлтийг 18 удаа амжилттай гүйцэтгээд замналынхаа 1700 дахь холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэнэ.
- Тэрбээр холын зайн шидэлтийг дөрвөн удаа амжилттай гүйцэтгээд бүх цаг үеийн холын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн тоогоор Стив Нэшийг (1685) гүйцэж 19 дүгээр байранд бичигдэж эхэлнэ.
- Лэброн Жэймс торгуулийн зайн шидэлтийг 973 удаа амжилттай гүйцэтгээд замналынхаа 8000 дахь торгуулийн шидэлтээ амжилттай гүйцэтгэнэ.
- Торгуулийн шидэлтийг 122 удаа амжилттай гүйцэтгэхэд бүх цаг үеийн үеийн амжилттай гүйцэтгэсэн торгуулийн заын шидэлтийн тоогоор Жэрри Уэстийг (7160) гүйцэж 7 дугаар байранд бичигдэж эхэлнэ.
- Бөмбөг таслалт гүйцэтгэхэд замналынхаа 2000 дахь бөмбөг таслалтыг гүйцэтгэнэ.