Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд “Бөртэ Чоно” 16 дахь шагналд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга, “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, шилдэг эмэгтэй тамирчинд “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор нар тус тус нэр дэвшжээ.
Оны шилдэг тамирчин болон багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдийн нууц санал асуулгаар тодруулдаг уламжлалтай.
Энэ жилийн шагнал гардуулах ёслол энэ сарын 21-ний өдөр буюу маргааш Соёлын төв өргөөнөө болох юм.
Б.Лхам