Чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын “Хөх хот-2018” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод боллоо. Уг тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ гэсэн гурван орны тамирчид өрсөлдсөн юм. Манай улсаас Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ зэрэг аймгийн 20 гаруй тамирчин оролцсоноос дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл, нийт есөн медаль хүртэв.
Тодруулбал, хөвгүүдийн 71 кг-ын жинд Г.Ганцоож алт, Б.Булгантамир мөнгө, 57 кг-д Есөн-Эрдэнэ хүрэл, охидын 46 кг-д Д.Азжаргал, 49 кг-д Ж.Загарсүрэн, 61 кг-д Н.Насанжаргал нар алт, 54 кг-д Л.Энхжин мөнгө, 42 кг-д Г.Эрдэнэхатан, 46 кг-д Г.Эрдэнэсүрэн хүрэл медаль тус тус хүртлээ.
Б.Лхам