Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ний мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн рингэнд арван тулаан хийгээд байгаа билээ. Тэрбээр 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсноо албайн ёсоор зарлалаа. Хоёр боксчин ирэх 2019 оны нэгдүгээр сарын 26-д АНУ-ын Нью-Йоркийн Бруклин дэх “Barclays Center”-т болохоор болсон байна.
Мэргэжлийн боксын рингэнд арван тулаан хийж ялагдалгүй яваа “Кing Tug” Н.Төгсцогт хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Колумбын боксчин, “Дайчин” хочит Оскар Эскандоныг ялсан юм. Энэхүү тулааныг “Premier boxing championship” сарын онцлох тулаанаар нэрлэж байсан юм.
Н.Төгсцогтын дараагийн өрсөлдөгч болох Доминиканы Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн К.Самбраног ялан дэлхийн аварга болсон ч Пуэрто Рикагийн Х.Рохастай тулаан хийгээгүйн улмаас бүсээ алдсан юм.
Л.Сайнаа