Хятад улс 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авснаас хойш бэлтгэл ажлаа базаасаар байгаа билээ. Хятадын умардын Хэбэй мужийн Жанжякөү буюу Жанчхүү “Хаалган хот” хотод өвлийн спортын наадмын бэлтгэл ажлын хүрээнд залуус, хүүхдэд зориулсан биеийн тамирын сургууль өнгөрсөн аравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ.
Тус хотын Сю Аньхуа дүүргийн хоёрдугаар сургуульд өвлийн олимпийн спортын төрөлд багтах цана, тэшүүр, биатлон зэрэг төрлөөр шилдэг, сайн тамирчид бэлтгэх, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цагийг зугаатай, үр ашигтай өнгөрүүлэх зэрэгт чиглэсэн мэргэжлийн болоод сонирхогчийн дугуйлан, хичээлүүдийг орж эхэлсэн байна.
Л.Сайнаа