21 аймгийн үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдөж буй Багануур болон Дархан-Уул аймгийн багийн тоглолт боллоо.
Тус тоглолтод Багануур дүүргийн баг тоглолтын эхнээс илүү байж эхний хагасийг 53-30 аар тэргүүлж дуусгасан юм. Харин гуравдугаар үе 74-53 аар дууссан бол тоглолтын шийдвэрлэх үед 85-72 харьцаагаар Багануур өрсөлдөгчөө хожиж улирлын анхны хожлоо авлаа.
А.Бямбадорж 22 оноо 5 ассист 3 самбар авч тоглолтийн шилдгээр тодорлоо.
Л.Сайнаа