Үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан 12-р сарын 1, 2-нд Дархан-Уул аймагт болж өнгөрлөө.
Барилдаанд нийт 105 бөх 10 хэсэгт хуваагдан хүч сорьж эхний хэсгээс 4 бөх гарч хагас шигшээд 4 зоонд хуваагдаж дахин тойргоор барилдаж хэсгээс 3 бөх шалгарч улмаар шигшээд 12 бөх шалгаран барилдсанаас Завхан аймгийн Идэр сумын харьяат "Даян" дэвжээний бөх, сумын заан Алтанхуягийн Нармандах 10 даваа, 1 унаатай тэргүүн байр эзэлж залуучуудын улсын аварга боллоо.Мөнгөн медалийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Алдар спорт хорооны бөх аймгийн арслан Баярсайханы Орхонбаяр 10 даваа 1 унаатай хүрэл медалийг Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн начин Чинбатын Алтангэрэл 8 даваа 3 унаатай нар хүртлээ.
Тэмцээн зохион байгуулт сайтай сайхан болж өнгөрлөө .Сэлэнгэ аймгийн Таван хан бөхийн дэвжээнээс Баянголын Б.Зориг,Баруунбүрэнгийн сумын заан А.Амархүү,Зүүнбүрэнгийн сумын заан О.Билэгт нар оролцож Билэгт хагас шигшээ 40 д шалгарсан байна.
Л.Сайнаа