Монголын хүндийн өргөлтийн спортын баярын өдөр тохиож байна. 2017 оны энэ өдөр алсын Амeрикт Мөнхжанцангийн Анхцэцэг маань хүндийн спортын түүхэнд шинэ түүх бичиж байсан билээ.
М.Анхцэцэг маань ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг "Монголын хүндийн өргөгчдийн баярын өдөр" гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр "Хүч" спорт хорооны зааланд Хүндийн өргөлтийн бүх насны ангиллын аварга шалгаруулах тэмцээн явагдах болно.
Л.Сайнаа