Жил бүр уламжлал болж зохион байгуулдаг олон улсын монгол бөхчүүдийн Алтан бүс ээлжит барилдаан өнгөрсөн ням гаригт ӨМӨЗО-д боллоо.
Энэ барилдаанд манай улсаас улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан О.Одгэрэл, Н.Жаргалбаяр, Ц.Мягмарсүрэн, улсын харцага О.Хангай, улсын начин Д.Анар, Д.Цэрэнтогтох нарын оролцоотой 20-иод бөх барилдсан юм.
Тэднээс улсын харцага О.Хангай учраа бүхнээ давж түрүүлэн Алтан бүсний эзэн болж таван сая юаний шагнал хүртжээ. Тэрбээр өнгөрсөн сард БНСУ-д болсон тус улсын үндэсний бөх Шырым бөхийн олон улсын нээлттэй тэмцээнд мөн түрүүлж БНСУ-ын Үндэсний бөхийн их аварга цолтон болоод байгаа билээ.
Алтан бүс өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Л.Сайнаа