Монголын биатлоны Залуучуудын шигшээ баг “Junior team baithlon” ОУБХ-ны Залуучуудын биатлоны цомын цуврал “IBU biathlon junior cup” Биатлоны ДЗАШ “IBU Youth Junior WorlChampionship”-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус тэмцээнд Arber “GER”- Lenzerheide”SUI” -Station Des Rousses”FRA” –Osrblie “SVK гэсэн цувралаар 4-н улсад уралдана.
Монголын багийн дасгалжуулагчаар: ОУХМ С.Ганболд, Спортын мастер Д. Болдбаатар нар ажиллаж байгаа бөгөөд тамирчдын бүрэлдэхүүнд спортын мастер Э.Энхсайхан эрэгтэй, 16 настай, спортын мастер Ж.Эрдэнэ-Очир эрэгтэй, 19 настай, спортын мастерТ.Ариунболд эмэгтэй, 19 настай, спортын мастер М.Должинсүрэн эмэгтэй, 17 настай, спортын мастер Д.Энх-чимэг эмэгтэй, 18 настай, спортын мастер Ч.Бямбасүрэн эмэгтэй, 16 настай тус тус оролцоно.
Л.Сайнаа