МУИС-ийн Бизнесийн Сургуулиас санаачилгаар Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус чуулганыг БСШУСЯ, ХҮИС, МХАҮТ, Хөгжлийн шийдэл ТТБ-тай хамтран явуулж байна. Энэ нь энтрепренершипийн хөгжилд их сургуулиудын гүйцэтгэх үүргийг тодорхойлох, нэгдсэн ойлголтонд хүрэх, шинжлэх ухааны салбарууд хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.
Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган оролцсоноор Их сургуулийн судлаач, эрдэмтэдтэй таницах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөгөө авах, гарааны бизнес эрхлэгчид бизнесийнхээ өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулах боломжтой менторууд, хөрөнгө оруулагч нартай харилцаа холбоо тогтоох, гарааны бизнесээ байгуулах, өсөлтөнд хүргэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл авах, холбоо сүлбээ тогтоох, ирээдүйн бизнесийн хамтрагчаа олох боломжтой.
Чуулган арванхоёрдугаар сарын 6-ны өдөр болно.
Б.Лхам