АТГ-ын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК-тай "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т өнөөдөр гарын үсэг зурсан байна.
Тэд автобусанд авлигын эсрэг сурталчилгаа хийдэг болгохоор ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд зорчигчийн U-money цахим карт дээр авлигын эсрэг сурталчилгаа хэвлэгдэх ба буудал зарладаг цахим дэлгэцээр авлигыг мэдээлэх утасны дугаар урсдаг болох юм байна.
Сэтгэгдэл (2)