Сонгинохайрхан дүүргийн 2019 оны төсөв, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг сонсох, мэдээлэл авах зорилгоор 12 дугаар сарын 5-ны 15:00 цагт дүүргийн иргэний танхимд Нийтийн сонсгол зохион байгуулах гэж байна.
Уг сонсголыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 9 дүгээр зүйлийн 9.3, 16, 17, 18 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 73 дугаар зүйлийн 73.1.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн зохион байгуулах юм.
Л.Сайнаа