Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын тэмцээн маргааш ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод эхлэх гэж байна.
Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор найман тамирчин оролцохоор хойд хөршийг зориод байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар зодоглоно. Түүнчлэн тус тэмцээнийг олон улсын шүүгч Б.Раднаа дэнслэх аж.
Тэмцээн арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)