Францын бөхийн холбоо (FFL) өрөнд орж, үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ.
Тодруулбал, Франц улс 2017 онд нийслэл Парис хотдоо бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулсан. Тус тэмцээний зардалд 1.1 сая евро төсөвлөсөн ч зарлага нь 4.5 сая евро хүрчээ. Тасалбарын орлого тооцсон хэмжээнд хүрч чадаагүй бөгөөд Францын бөхийн холбоо ихээхэн хэмжээний өрөнд орж, банкууд зээл өгөхөөс татгалзснаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Өрөө төлсний дараа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно.
Үүнээс үүдэн “Токио-2020” олимпийн наадамд Францын гол найдваруудын нэг ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Кумба Ларрок тэргүүтэй ирээдүйтэй тамирчид нь бэлтгэлээ базаах боломжгүй болох аюул нүүрлээд буй аж.
Б.Лхам