09.30
- Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит XX хуралдаантай. Хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Нийслэлийн өмчөөс 2019 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Концессийн зүйлийн жагсаалт шинэчлэн батлах тухай асуудлыг тус тус хэлэлцэнэ. Холбоо барих утас:70119921, 88084523
- “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын IV зөвлөгөөн” МҮЭСТО-д болно. Холбоо барих утас: 99203600
10.00
- УИХ-ын чуулганы хуралдаантай
11.00
- Тамхины импортын татвар, онцгой албан татвар ба хууль бус тамхины нөхцөл байдал сэдэвт хэвлэлийн бага хурал Новотел зочид буудлын 2 дугаар давхрын хурлын танхимд болно.
- Үндэсний мэдээллийн төвд "Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага 2" аяны талаар НЭМҮТ, ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, ГБХЗХГ, ОБЕГ-аас мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 89007791, 90110908
12.00
- MN-Мэдээллийн төвд “Түмний-76” сошиал сонгон шалгаруулалтын талаар “Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас мэдээлэл хийнэ.
14.00
- Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол улсын хүүхэлдэйн театртай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад ”Нууцын эрэлд“ хүүхдийн жүжгийг үнэ төлбөргүй үзүүлнэ.Жүжиг хүүхдийн театрт болно.
- Гоо сайхны брэндүүд МҮХАҮТ-д Кластер байгуулах Санамж бичигт гарын үсэг зурна. Үйл ажиллагаанд “Монос косметикс”, Lhamour брэнд, Мон крем, Ич крем зэрэг дотоодын гоо сайхны 10 гаруй компани, TRAM төслийн баг оролцоно. Арга хэмжээ МҮХАҮТ-ын 507 тоот танхимд болно. Холбоо барих утас: 99090339