Нийслэлийн Цагдаагийн газрын Удирдлага зохион байгуулалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын шилдэг тасаг шалгаруулах ажил мэргэжлийн анхдугаар уралдааныг зохион байгууллаа.
Уралдаанд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг тэргүүлж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг дэд байр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлстийн Шуурхай удирдлагын тасаг гутгаар байрт тус тус шалгарлаа.
Анхдугаар уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн 20 хувь, хоёрдугаар байрт 15 хувь, гуравдугаарт байрт шалгарсан албх хаагчдыг 10 хувиар шагнаж, урамшуулсан юм.
Б.Лхам