Европийн хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөх тийшээгээ хандлаа.
Өнгөрсөн шөнө тавдугаар тойргийн тоглолтууд явагдсан юм. Тус тэмцээний дөрвөн удаагийн аварга Манчестер Юнайтед “Олд Траффорд цэнгэлдэх”-дээ Швейцарийн Янг Бойзыг хүлээн авч 1:0-ээр хожил байгуулжээ.
Тоглолтын нэмэлт цагийн 90+1 дэх минутад М.Феллани хожлын гоолыг оруулсан байна. Энэ хэсгийн нөгөө талд Италийн Ювентус Валенсиаг мөн л 1:0-ээр хожиж 12 оноотой хэсэг тэргүүлэхээр болжээ. Энэ өдөр Манчестер хотын өөр нэг баг Сити Францийн Лионтой тулж 2:2-оор тэнцжээ.
Испанийн Реалмадрид Италийн Ромаг 2:0-ээр буулгаж авчээ.Тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар 47 дахь минутад Гарет Бейл багийнхаа эхний гоолыг оруулсан бол 59 дэх минутад Лукас Васкуез хожилоо баталгаажуулжээ. Реал мадрид хэсгээ 12 оноотой тэргүүлж Рома Есөн оноотой удаалж байна.
Л.Сайнаа