Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу аймгийн төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2018.11.26/ “Соёмбо цогцолбор”-т зохион байгууллаа.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолд аймгийн төрийн захиргааны 73 албан хаагч оролцож, төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа илэрхийлж, төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.
Ёслолын арга хэмжээнд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, тус аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, АЗДТГ-ын дарга Б.Ганзориг нар оролцож, төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тэмдгийг гардуулан өгсөн юм.
Сэтгэгдэл (1)