Зүүн Азийн чансааг тэргүүлэн, Азийн чансааны 5 дугаар байрт бичигдэж байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монгол 20 хүртэлх насны футзалын шигшээ баг ээлжит тоглолтуудаа эх орондоо хийхэд бэлэн болоод байна.
Өнгөрсөн жил манай футзалын үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд БНХАУ, Тайванийн насанд хүрэгчдийн багуудад харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхгүй болж байлаа. Тэр гашуун түүхийг эргэж буцаах боломжгүй ч элгэн нутагтаа БНХАУ, Тайваний 20 хүртэлх насны багуудын Монголын залуучуудын шигшээ баг буулган авах боломж бүрэн дүүрэн байгаа билээ.
Монголын шигшээ баг 12 дугаар сарын 01-ний 16:00 цагт Тайваньтай, 12 дугаар сарын 03-нд 16:00 цагаас БНХАУ-ын багтай хариуцлагатай тоглолт хийх бөгөөд зөвхөн нэг л баг Азийн АШТ-ий шигшээ шатанд шалгарна. Дээрх тоглолтуудаас гадна Буянт Ухаа Спортын Ордонд Япон, Хонг Конг, Макаогийн шигшээ багууд Азийн АШТ-ий "А" хэсгийн тоглолтуудаа хийнэ.
Л.Сайнаа