09.00
- Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл 3 сум, 2 дүүрэгт иргэдийн бүлэг байгуулан ажилласан тайлангаа Туушин зочид буудлын 5 давхарт Соёмбо танхимд танилцуулна. Холбоо барих утас: 9420-2414
11.00
- Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой залуучуудад зориулсан анхны "Эерэг цэнэг" манга зурагт номны нээлт HUB INNOVATION CENTER-т болно.
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс утаанд бага насны хүүхэд илүү өртөмтгий байгаа талаар тоо баримттай мэдээлэл хийж, иргэд, хувийн хэвшлийнхэн хамтарч агаарын бохирдлын хор нөлөөг багасгах алхам хийж буй тухай мэдээлэл өгнө.
14.00
- Төрийн ордны их танхимд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Холбоо барих утас: 99994712, 95000043
16.00
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Бүгд Найрамдах Австри улсын ЗГ-ын 7 сая еврогийн тоног төхөөрөмжийн төслийг бүрэн хэрэгжүүлж дууссантай холбогдуулан БНАУ-ын элчин сайд мөн салбарын сайдууд төслийн хэрэгжилттэй танилцана. Холбоо барих утас: 99895514
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД
11.00
- Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00
- “ОДОНГОО” салоны 20 жилийн ойн баярын хүрээнд Монголын рок поп урлагийн бүх одод, Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэр нэгэн тайзаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ.
13.00
- “Монгол Улсад Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх нь” форумын талаар мэдээлэл хийнэ
Сэтгэгдэл (1)