БНСУ-д зохиогдож буй “Ширым бөхийн их аварга шалгаруулах” олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсын харцага О.Хангай түрүүллээ.
Уг тэмцээнд эх орноо төлөөлж улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд өрсөлдсөн юм.
Тамирчдаа дасгалжуулж “Хангай” холбооны тэргүүн, Монгол Улсын заан М.Өсөхбаяр дасгалжуулж, амжилттай оролцов.
Л.Сайнаа