Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хэрэглэгчээ дээдэлж-Соёлтой үйлчилцгээе” мэргэжлийн худалдагчийн ур чадварын уралдаан энэ сарын 29-ны өдрийн 09:00 цагт Дархан их дэлгүүрийн “Ижий” хапер маркетад болно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2018.11.23/ холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Гурав дахь жилдээ явагдаж байгаа тус уралдааны өмнөх өдөр буюу 28-ны 10:00 цагт Дархан-Уул аймгийн Залуучууд театрын дугуй зааланд сургалт явуулах юм байна. Уралдаанд Хайпер маркет, их дэлгүүр, хүнсний дэлгүүр, мини маркет, супер маркет, хүнсний зах, худалдааны төвүүдийн худалдагч, касс болон ажилтнууд хамрагдах боломжтой. Оролцогчид уралдаанаас гурван хоногийн өмнө бүртгүүлж техникийн зөвлөгөөнд заавал хамрагдах шаардлагатай гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Бүртгүүлэхээр ирэхдээ байгууллагын тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, оршин суугаа хаяг зэргийг тодорхой болгох бөгөөд 60 минутын турш уралдаан үргэлжлэх ажээ. АЗДТГ, МХГ, СХЗХ, ХХААГ, ХЭАХН, ХАҮТ, ШУТИС зэрэг байгууллагууд хамтран энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.