Улс тунхагласны 94 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дараах албан хаагчдад цол олголоо. Санхүү төлөвлөлт хангамжийн газрын жолооч, цагдаагийн ахлах ахлагч К.Кайрат “Сургагч ахлагч” цолоор, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн бүртгэлийн ажилтан, цагдаагийн ахлагч Б.Батдулам, Дархан-Уул аймгийн ШША-ны гарын хээний санч, цагдаагийн ахлагч Г.Мөнхзул нар нь хугацааны “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор, Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн бүртгэлийн ажилтан, цагдаагийн дэд ахлагч Ж.Тогоосүрэн, А.Хишигсүрэн, Тусгай шинжилгээний газрын лаборант, цагдаагийн дэд ахлагч Г.Золжаргал нар хугацааны “Цагдаагийн ахлагч” цолоор Санхүү төлөвлөлт хангамжийн газрын мэргэжилтэн Ч.Оюунболд, Архангай аймгийн ШША-ны туслах ажилтан Н.Насандэлгэр, Баян-Өлгий аймгийн ШША-ны туслах ажилтан А.Ергэн, Говьсүмбэр аймгийн ШША-ны туслах ажилтан У.Батбаяр, Завхан аймгийн ШША-ны гарын хээний санч Б.Уянга, Сэлэнгэ аймгийн ШША-ны туслах ажилтан Д.Дамдинсүрэн, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШША-ны туслах ажилтан Л.Лхагваа, Төв аймгийн ШША-ны туслах ажилтан Э.Нямдаваа, Ховд аймгийн ШША-ны туслах ажилтан Х.Нямцоож, Хэнтий аймгийн ШША-ны туслах ажилтан Ж.Ганбаяр, Ховд аймгийн Булган сумын ШША-ны туслах ажилтан Х.Камел нарыг Ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж “Цагдаагийн дэд ахлагч” цол олголоо. Мөн Гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган шуурхай илрүүлэн ажилласан Криминалистикийн шинжилгээний газрын ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалагыг Хууль зүйн жуух бичгээр, Баян-Өлгий аймгийн ШША-ны шинжээч, цагдаагийн ахмад С.Хуантханыг “Хүндэт жуух”-аар, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Эрдэнэжаргалыг албаны төлөө III дугаар зэргийн медиалаар тус тус шагналаа.