Ирэх Даваа гарагийн үдээс хойш Нийслэлийн нийтийн тээвэр бензин шатахууны иөнгөгүйн улмаас үйлчилгээгээ зогсоож магадгүй гэсэн мэдээлэл ойрын хэд хоногтоо дуулдаад байгаа.
Тодруулбал, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 21-ний өдөр мэдээлэл хийж, шатахууны үнийн өсөлтөөс хамаарч ирэх даваа гарагаас нийтийн тээврийн салбар зогсох эрсдэл үүссэн талаар мэдээлсэн билээ.
Харин энэ мэдээлэл хэр бодитой эсэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар хариу тодруулга хийлээ.
Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ ирэх Даваа гарагт зогсолт хийхгүй. Урьдын адил хэвийн үйлчилнэ” гэсэн юм.
Асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа тэрбээр "Том оврын автобус эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж, хичнээн төгрөгийн алдагдал үүссэнийг хамтарсан ажлын хэсэг тооцож байна. Урьдчилсан байдлаас үзэхэд төр, хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Эцсийн дүнг тооцож дуусаны дараа танилцуулна" гэв
Сэтгэгдэл (1)