Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд 11 дүгээр сарын 21-ны өдөр "Эрдэм шинжилгээний бага хурал"-ыг аймаг, нийслэлийн музейн эрдэм шинжилгээний ажилчид, 11 дүгээр сарын 22-ны өдөр "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" сэдэвт онол, практикийн сургалт Үлэг гүрвэлийн төв музейд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус "Эрдэм шинжилгээний бага хурал","Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" сэдэвт онол, практикийн сургалтанд ШУТИС, МУИС, Монголын геологи, палеонтологийн хүрээлэн, Монголын Статиграфийн комисс зэрэг эрдэмтэн доктор профессорууд, Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилчид, МУИС, ШУТИС-ийн Геологи, байгалийн шинжлэх ухааны тэнхимийн оюутнуудын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)