Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь зөв олгох, замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлах зорилгоор сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам-2018” тэмцээнийг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын Цагдаагийн хэлтэс хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд сургууль тус бүрээс 11 сурагч, 2 багш, эцэг эхийн төлөөллөөс-1 нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр багийн мэндчилгээ, “Хамтдаа”, буухиа тэмцээн, урлагийн үзүүлбэр, гэрийн даалгавар гэсэн төрлөөр авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорилоо.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар хичээл явуулж байгаа эсэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ хичээлийн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, эцэг эхийн зөвлөлтэй эсэх, анхны тусламжийн тогтсон булантай эсэх, Улаан загалмайн хороотой хамтран ажилласан зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг үнэлсэн юм.
1 дүгээр сургуулийн “Уулзвар” баг тэргүүн байр, 3 дугаар сургуулийн “Зохицуулагч” баг хоёрдугаар байр, 4 дүгээр сургуулийн “Ногоон гэрэл-Цагаан шугам” баг гуравдугаар байранд орж алт, мөнгө, хүрэл медаль, дурсгалын зүйлээр шагнууллаа.
Л.Сайнаа