Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Цагдаагийн Ерөнхий газраас өчигдөр “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд команд штабын сургуулийг амжилттай зохион байгуулжээ.
Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг сургуулийг энэ удаа “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд явуулсан юм.
Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба хаагчид, цахилгаан станцын удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцлоо.