Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний уламжлал болгон явуулдаг “Би Монгол хүн” сургалтыг 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 дугаар сургуульд номын өргөөний эрхлэгч Ц.Баянмөнх, тус сургуулийн номын санч Б.Хулан нар зохион байгууллаа.
Хүүхдүүдийн дунд фэйсбүүк цахим хэрэглээнд автах, цаашлаад донтох асуудал түгээмэл байгаа энэ үед фэйсбүүкийг хэрхэн зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэвэл ямар сөрөг үр дагавартайг таниулж, эрүүл мэндийн болоод сэтгэцийн талаарх судалгаа шинжилгээнд тулгуурлан 17 дугаар сургуулийн 6 дугаар ангийн зургаан бүлгийн 160 гаруй сурагчдад хичээл заасан юм.
Л.Сайнаа