Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв хамтран “Хүний эрх” форум”-ыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
“Хүний эрх” форумд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд хөгжлийн төв, Цагдаагийн 1-р хэлтэс, 1-16 хороодын албан хаагчид, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо ТББ, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний холбоо ТТБ, “Орхон” Их сургууль, “Аварга” Дээд сургууль, “Хангай” Дээд сургуулийн багш, оюутан залуус болон нийт 110 гаруй иргэдийг хамруулсан өргөн хүрээний үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Форумд оролцогчид хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд үзэл бодол, өөрийн байр суурийг харилцан солилцож тулгамдаж буй асуудлыг хөндөн хэлэлцлээ.
Мөн үндсэн арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал хэрхэн яаж зөрчигдөж байгаа, түүнээс хэрхэн гарах арга замыг олох, мэдлэг мэдээллээ хуваалцсан нь үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Цаашид энэхүү форумыг улам өргөжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулах, өнөөгийн нийгмийн чухал ач холбогдолтой сэдвийн нэг байгааг оролцогчид онцолж байлаа.
Л.Сайнаа