Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Сайншанд сумдын уулзвар нутагт 55 МВт хүчин чадал бүхий салхин цахилгаан станцыг 2018 оны 10 дугаар сард ашиглалтад орлоо. Төсөл хэрэгжсэнээр нийт 224 иргэн түр ажлын байраар, 30 иргэн байнгын ажлын байраар хангагдаад байна.
Япон улсын 25 сая.ам долларын санхүүжилтээр Замын-Үүд суманд 15 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцыг 2018 оны 06 дугаар сард ашиглалтад оруулж, нийт 60 иргэнийг түр ажлын байраар, 15 иргэн байнгын ажлын байртай боллоо.
Герман улсын 47,0 сая.ам долларын хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 3 гуравдугаар багт 30 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил /суурийн болон тавцан суурилуулах, гадас зоох гэх мэт/ 37 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Төсөл 2019 онд ашиглалтад орох бөгөөд төслийн хүрээнд нийт 80-100 иргэн түр ажлын байраар, 10-20 иргэн байнгын ажлын байртай болоод байна.
Мөн Айраг суманд “Жэй Энд Ар Корпорэйшн“ ХХК-ийн хөрөнгө оруулалтаар 20 МВт хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын барилгын ажил ирэх онд эхэлнэ.